Үйл явдал1 мин унших
Эрүүл мэндийн салбарынхан 3 төрлийн нийт 286 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгаа хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн байгууллагын 244 албан хаагч 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцож, хайлаас, агч, монос зэрэг 3 төрлийн нийт 286 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгаа хийв.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.






Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам

