Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Буруу бодлогоос болж гэртээ үлдэж байгаа хүүхдүүдээ хөгжүүлье, сургая гэдэг үзэл баримтлалын хүрээнд хуулийн төслийг дэмжинэ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 11 гишүүний санаачилсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Хүүхдийн 100 төгрөгөө улсын халамжийн сангийн зардалтай нийлүүлээд манай улс хүүхдэдээ анхаардаг орон гэж олон жилийн туршид ярьж ирсэн. Хүүхдийн төлөө ажилладаг олон газартай мөртлөө хүүхдүүд гэмтэж бэртсээр, хөгжил нь ялгаатай байсаар байна.
Хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь дан ганц хүүхдүүдийн ч, эсвэл ээж аавынх нь ч буруу биш. Эрүүл мэндийн байгууллагын алдаанаас болж, агаарын, орчны бохирдлоос болж ХБ болж байна. Олон ч судалгаа, кэйс байна.
Хөгжлөөс хоцрогдож, ялгаварлан гадуурхагдаж, буруу бодлогоос болж гэртээ үлдэж байгаа хүүхдүүдээ хөгжүүлж, сургая гэдэг үзэл баримтлалын хүрээнд хуулийн төслийг дэмжинэ.
Гэхдээ дотоод зохион байгуулалтыг нь яаж хийх вэ, аргазүйг нь хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр ажиллаад сайжруулаад явна.