Үйл явдал2 мин унших

А.Ганбаатар: ХХОАТ-ыг 1 хувь болгох саналыг зургаан хоногт 100 мянган иргэн дэмжсэн байгаагаас иргэдийн орлого бага байгааг харж болно. ЗГ татварын бодлогоо гаргах ёстой болохоос Ж.Баярмаа гишүүн төв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх явцад дэмжиж үг хэллээ.

Би  энэ хорооны гишүүн биш. Гэхдээ Ж.Баярмаа гишүүний өргөн барьж байгаа хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан. Бүх хууль өргөн барих процедур явдгаараа явж байгаа. Энэ тал дээр үг хэлмээргүй байна. ХХОАТ өндөр байгаа нь харагдаж байгаа. 10% өндөр байна нэг хувь болговол яасан юм бэ гэдэг саналыг д-парламент дээр 100 мянган хүн. Дахиад хугацаа байсан хэдэн 100 мянга ч болох байсан юм. Ингэхээр хувь иргэдийн орлого бага байна гэдэг нь харагдаад байгаа юм. Үүнийг дэмжээд явсан гишүүн өнөөдөр хэтрүүлж хэлбэл шүүх хурлаар яривал нэг ийм хариуцагч ч юм шиг. 2,7 их наядын нүх гарчихсанг нь Ж.Баярмаа гишүүн хаанаас ч юм олж, нөхөж таглах гээд байгаа ч юм шиг.  Ийм дүр зураг харагдаад байна.

А.Ганбаатар: ХХОАТ-ыг 1 хувь болгох саналыг зургаан хоногт 100 мянган иргэн дэмжсэн байгаагаас иргэдийн орлого бага байгааг харж болно. ЗГ татварын бодлогоо гаргах ёстой болохоос Ж.Баярмаа гишүүн төв

Энэ бол ЗГ-ын татварын бодлого, улс төрийн шийдвэр. Гишүүдийн авч явж байгаа хуулийн төслийг ЗГ дундаас нь булаагаад авчихдаг. Цаана нь иргэдийн хүсэл байгааг эс тооцоод дунд нь замхруулаад хаячхаад байна. Иймд төсвийн байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг нь дэмжиж өгөөд л Их хурал дээрээ хагалуулчих хэрэгтэй. Тэр хооронд иргэд ард, иргэдийнхээ хүслийг санал асуулгаар болон сошиал медиагаараа сайн харах хэрэгтэй.

Үндсэндээ хууль дүрмээрээ явбал 2,7 их наядыг мөргүүлэх тухай маргаан болоод л дуусна. Цаана нь улс төрийн шийдвэр гаргах үүднээсээ ЗГ янз бүрийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд цаана нь улс төрийн хүсэл байх ёстой. Улс төрийн хүсэл байхгүй бол унаж таарна. АН-ын гишүүд ард түмнийхээ хүслийг дэмжээд хуулийн төсөл авч орж ирэхээр янз бүрийн байдлаар техникийн асуудлууд ярьдгаа болих хэрэгтэй. Гарын үсэг зурсан гишүүний хувьд Ж.Баярмаа гишүүний оруулж ирж байгаа төслийг байнгын хороогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009