#Ажлын хэсэг1 мин унших

Малчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих сонсголыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн даргална

Малчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих сонсголыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн даргална

Монгол Улсын эдийн засгийн нэг гол салбар бол мал аж ахуй бөгөөд 2025 оны байдлаар 249.5 мянган малтай өрх байгаагаас 195.7 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байгаа малчин өрх байна.

Энэ салбарын гол бодлого “Малчны тухай хууль” 2024 онд батлагдаж, 2025 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан УИХ-ын даргад “Малчны тухай” хуулийн хэрэгжилтэд Ерөнхий Хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын нэр бүхий 21 гишүүний хамтаар хүргүүлсэн. Үүний дагуу 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хяналтын Сонсголыг УИХ хийхээр шийдвэрлэлээ.

Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар миний бие ажиллах болсон бөгөөд Малчны тухай хуулиар сонсголд оролцох хүсэлтэй хүмүүс Байгаль, орчин хөдөө аж ахуйн байнгын хороонд хүсэлтээ өгч болно.

МАА-н салбарыг эрсдлээс хамгаалах, малчин хүнээ хөгжүүлэх, чадавхижуулах, малчдын эрүүл мэнд болон нийгмийн баталгааг хангах, хариуцлагажуулах, салбарыг эдийн засагжуулах зэрэг олон чухал асуудлууд энэ хуульд туссан билээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013