#Ажлын хэсэг1 мин унших

Анхдагч хуулийн төсөлд саналаа өгөөрэй

Анхдагч хуулийн төсөлд саналаа өгөөрэй

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслөө УИХ-ын гишүүн О.Саранчулууны Отгоны Саранчулуун хамт санаачлан, олон нийтээр хэлэлцүүлэхээр  албан ёсны хуудсанд байршууллаа.

Энэ хуулийн төсөл нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш нийт өндөр настан, бага насны хүүхэд, хүүхдээ тэвэрсэн, тэргэн дээр түрсэн эцэг эхчүүд мөн чемодан түрсэн гаднын жуулчид, дугуйтай зорчигч,  хүнд юм зөөж яваа иргэдэд бүгдээрэнд нь хамааралтай хүний эрхийг хамгаалахад чиглэсэн маш чухал хууль юм.

Хуулийн төсөлд барилга байгууламж, явган хүний замын хүртээмж, нийтийн тээвэр, төрийн байгууллага, аж ахуйн нэгжээс олон нийтэд чиглэсэн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ буюу хаягжилт, цахим хуудас, телевиз, цахим болон зайны үйлчилгээний хүртээмжийг тусгасан.

Та энэ хуулийн төсөл, дагах хуулийн төслүүд, үзэл баримтлал, яагаад хэрэгцээтэй байгаа тухай тандан судалгаатай танилцаж, саналаа өгч болно. Салбарын хэлэлцүүлгүүдийн тов тун удахгүй зарлана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016