Байр суурь2 мин унших

С.Одонтуяа: Эгийн голын УЦС баригдах орчимд нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа!

УИХ-ын чуулганы /2026,05,28/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Маш олон гишүүд Эдийн засгийн байнгын хороо болон сая чуулган дээр бас Эгийн голын УЦС-ын талаар асууж байна. Үүн дээр товч мэдээлэл өгье. 2024 оны 8 дугаар сард Ерөнхий сайдаас надад албан даалгавар өгсөн. Эгийн голын УЦС-ын ажлыг  эхлүүлэх шаардлагатай. Бэлтгэл ажлыг хангах гэсэн ийм үүрэг даалгавар.  24 оны 8 дугаар сард өгөгдсөн. Ингээд 2024 оны 9 дүгээр сараас эхлээд санамж бичиг байгуулах, энэ бүх хуралдаанууд, хамтарсан экспедицийн ажлууд яг хуваарийн дагуу хийгдэж байгаа. Хүмүүс нэлээд асуудаг манай газар нутаг дээр баригдах станц яагаад заавал бид нар ОХУ-тай хамтарсан ийм баг ажиллах ёстой юм бэ гээд. Үүн дээр бас хэд хэдэн тайлбар өгье. Нэг,энэ хил дамнасан усны асуудал зөвхөн нэг орны асуудал биш байдаг. Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны 20%-ийг дангаараа бүрдүүлж байдаг чухал асуудал учраас дэлхийн Юнеско дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Хоёр, Байгаль нуурт цутгадаг голуудын 50%-ийг Сэлэнгэ мөрөн дангаараа бүрдүүлж байдаг учраас яах аргагүй энэ хамтарсан баг гарч ажиллах ийм шаардлага гарсан. Ингээд ОХУ-ын ШУА, манай Монгол Улсын ШУА-уд энэ ажлыг төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Сая 7 дугаар хуралдаан хийгдсэн. 2026 онд багтааж, байгаль орчны экологийн дүгнэлт эцэслэж гарах юм.

С.Одонтуяа: Эгийн голын УЦС баригдах орчимд нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа!

Өмнө нь хэд хэдэн 2 тал ийм зөрөөтэй байр сууриуд байсан.  2 талд жаран хэдэн оноос хойш маш олон судалгааны ажлууд байсан. Үүнийг  нэгтгээд нэгдсэн дүгнэлт гаргах юм. Үүний дараа Эгийн голын УЦС-ын  яг эхлэх ажиллагаа  шийдэгдэнэ.  Өнөөдрийн байдлаар 71 судлаач нийт  80 гаруй шинжилгээ судалгааны ажлуудыг  Эгийн голын  УЦС баригдах тэр орчимд  нарийвчлаад  хийгдэж байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016