Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Төрийн үр ашиггүй зардал нэмэгдхээр “бүтээмжгүй мөнгө” зах зээл рүү орж ирнэ. Улмаар инфляцыг өсгөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг!
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Төсвийн хүрээг хархаар орлогоо өсгөчихсөн, зардлаа өсгөчихсөн, алдагдлаа өсгөчихсөн, ЗГ-ын өр зээлээ өсгөчихсөн байж болох чинээнд нь тулгачихсан харагдаад байна. Том зургаар нь хархаар 2012-2025 оны хооронд төсвийн хүрээний мэдэгдэл 23 удаа өөрчлөгдсөн. Үүний 13-14 нь орлогоо хэт өөдрөгөөр төсөөлснөөс болж өөрчлөгдсөн. ЗГ-ын өр 2012-2015 онд 110%-аар өссөн. Өрийн дээд хязгаарыг 58,3%-аар өсгөж байсан. Энэ байдлууд чинь өнөөдрийн эдийн засаг дээр хий орлого өсгөөд, зардлаасаа урсгал зардлуудаа гаргачхаад, хөрөнгө оруулалтаа танаад, байнгын тодотгол хийгээд байхаар томоохон төслүүд рүү мөнгөнүүд нь гарч явсаар жижиг бизнесүүд нь дуусчхаж байна. Үүнээс болоод амьдрал ахуй хэцүүдэж байна!

Хоёрдугаарт, зах зээлд төрийн үр ашиггүй зардал нэмэгдээд байхаар бүтээмжгүй мөнгө зах зээл рүү орж ирнэ. Бүтээмжгүй мөнгө инфляцыг өсгөөд, иргэдийн худалдан авах чадварыг бууруулаад ядууруулаад байдаг. Бид эндээ нэрлэсэн том тоо л яриад байдаг.
Гуравдугаарт, хувийн бизнесүүд бараг байхгүй болж байна. Зөвхөн төсөв дагаж амьдардаг л болж байна! Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 27-гоос илүү гаргамааргүй байна гэдэг өнөөдөр 31-32-т хүргэж байна. Орлогыг тооцоолж байгаа биш, хамгийн дээд хэмжээнд зардлыг яаж гаргаж болох вэгэж байгаа юм харагдаад байна! Төсвийн хүрээний мэдэгдлийг нь олон улсад нарийвчлан тооцоолохын тулд 12-15 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Тэрдундаа салбарын зардлуудыг ДНБ-д эзлэх хувиар гаргачихдаг. Энэ дүнгээр нь гаргаад явж байгаач ээ гэсэн ч аваагүй! ,
Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэндээ ямар ч үр ашиггүй цаас болж хувирч байна. 3 жилдээ ханаа авах нь байтугай жил болгон тодотгодог , өсдөг болж байна. Нэгдүгээрт, тэнцвэржүүлсэн үнийг 127 ам,доллароор авсан. Зах зээлд 68 хавьцаа байгаа. Тэнцвэржүүлсэн орлогыг 127-гоор авчихлаар нүүрсний үнэ буурч байгаа үед тэнцвэржүүлсэн үнээ тооцдог аргаа өөрчилбөл яасан юм бэ? Өсөж байгаа үед нөөц сан бүрддэг. Хоёрдугаарт, төсвийн орлогыг хий өсгөж байгаа хүмүүст хариуцлага тооцдог тогтолцоо системийг яах вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

