Байр суурь2 мин унших
Р.Сэддорж: Говьд маш хэрэгтэй, олон жил хүлээж байгаа Онги Цагаан бургастайн төслийг гишүүд маань дэмжиж өгнө үү?
УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Р.Сэддорж гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн газар төлөвлөхдөө 100% үнэмлэхүй сайн юм төлөвлөж үнэндээ чадахгүй. Тойргийн гишүүд УИХ-ын гишүүд ч буруу юм сэтгээд зүтгүүлээд байгаа юм биш. Бид тангараг өргөхдөө Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн байгаа. Монгол улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа нэг хэдэн уурхай, үйлдвэрлэл байгаа. Оюу толгой, Эрдэс таван толгой, Нарийн сухайтын бүлэг ордууд, Тавантолгойн бүлэг ордууд.
Энэ ордууд зогсчихвол юу болох вэ? Эд нар баяжуулах үйлдвэр, гүний усан дээр тогтчихоод явж байгаа. Тэгэхээр энэ гүний усыг Онги Цагаан бургастай төслийг Монголын усны эрдэмтэд бүгдээрээ нийлээд олон 10 жил ярьсан. Тэгээд 2024 онд говиос сонгогдсон 7 гишүүний манлайлал дор УИХ-ын гишүүд Усны лобби бүлэгт нэгдээд энэ төслүүдийг оруулаад ир, дэмжье гээд ажиллаж байна. Усны эрдэмтэд , Усны газар, Байгаль орчны яамныхан баяртай урам зоригтой энэ төслүүдээ хийж байгаа.

Шалгарсан компаниуд нь сайн ажлаа хийж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр яагаад унасныг мэдэхгүй байна. Эрхэм гишүүд минь энэ Онги Цагаан бургастай хэмээх энэ говийн гүний усыг ашиглаж, баяжуулж, нүүрс, зэс, алт угааж байгаа энэ гүний усыг хойч үедээ үлдээж гадагшаа урсаж байгаа гадаргын усны гуравхан хувиар нь л нуур хийгээд, говь руу татах энэ төслийг дэмжиж босгож өгнө үү.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





