Үйл явдал1 мин унших
Номгон хайрханаа тахив

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл /2026.06.01/ Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт Гон Гандан Дэдлин хийдийн лам хуваргуудын хамт нутгийн шүтээн Номгон хайрхан уулаа тахих ёслолыг зуны эхэн сарын шинийн 15-ны билэгтэй, Бурхан багшийн их дүйчэн өдөр үйлдэж, газар лусаа аргадан цэнгүүллээ.

Баянхонгор хотын зүүн зүгт орших Номгон хайрхан уул нь далайн түвшнээс дээш 2044 метр өндөрт өргөгдсөн “Хэвтэж буй охин барын дүртэй” догшин хайрхан юм. Монголчууд эрт дээр үеэс догшин сүрлэг хайрханаа “НОМХОН” хэмээн аргадан хүндэлж ирсэн нь хожмоо авиа зүйн өөрчлөлтөд орж, Номгон гэгдэх болжээ.
Сүлдэн тэнгэрийн тахилгат Номгон хайрханыг аймгийн ИТХ-ын хурлын тогтоолоор аймгийн тахилгат уул болгосон билээ. Тахилгын ажлыг Гон Гандан Дэдлин хийд болон Баянхонгор сумын захиргаа хамтран зохион байгууллаа.







Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
