Үйл явдал1 мин унших
ТББХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 55.6 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар:
- Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой холбогдуулан улсын баяр наадамд 1024 бөх барилдуулах,
- Аймгийн баяр наадамд зургаа давсан бөхөд “Аймгийн харцага” цол олгох зохицуулалтыг тусгах,
- Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Мөн хуралдаанаар:
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах сонсголын товыг тогтоож, сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ажиллахаар боллоо.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба