Үйл явдал1 мин унших
“Их Богд" хайрханы Төрийн тахилга ёслол төгөлдөр боллоо

Говь, хангай, тал хээр гурван бүсийн нутгийн хонгор түмний шүтээн хайрхан “Их Богд” уулыг төрийн тахилгатай болгох тухай нийт ард иргэдийн саналыг аймгийн ИТХ-аас, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргэснээр 2020 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Говь-Алтайн нурууны ноён оргил “Их Богд” уулыг төрийн тахилгатай болгосон билээ.

Төрийн тахилгат Их Богд хайрханыхаа тэнгэрийг тайх хоёр дахь удаагийн ёслолыг “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 3-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Тахилгат “Их Богд” хайрханы тэнгэрийг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон Гомбожавын Занданшатар тэргүүтэй Төрийн элч төлөөлөгчид, Ламын гэгээн, Гачен гэгээн, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон хонгор нутгаас төрөн гарсан алдартан мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Ламын гэгээний гон гандан дэдлин хийдийн лам хуваргууд, сүсэгтэн олон оролцлоо.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
