Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Карбон зах зээлийн үйл ажиллагаанд хувийн хэвшилд орох боломж байна уу!
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
19.4 дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжсэн үйл ажиллагаанаас бий болсон, олон улсад шилжээгүй, холбогдох журмын дагуу баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцооны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг нь биелүүлж тооцно гэжээ. Өөрөөр хэлбэл Эн ди сиг хангахын тулд хувийн хэвшлүүдийн бий болгосон сааруулалтын үр дүнг ямар байдлаар авах нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл олон улсын зах зээл дээр зарах бололцоотой кредитийг нь тохиролцооны үндэс дээр засагтай ч бол хувийн хэвшил тохиролцоход хэцүү. Дээр нь байгууллага байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гол үүрэг нь карбон зах зээлийн үйл ажиллагааг удирдах сааруулалтын үр дүн үүсэх, төсөл хөтөлбөрт татгалзахгүй, зөвшөөрсөн гэсэн тодорхойлолт өгөх. Өөрөөр хэлбэл бүхэлд нь базчихаар хувийн хэвшлийн зах зээл хөгжихгүй юм биш үү. Заалтуудаа яагаад ийм бүрхэг оруулж ирсэн бэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа







