Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: "20 минутын хот"-ын концепц нь төрийн үйлчилгээг шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг хийлгүй, орчин тойрноосоо авснаар хүлэмжийг хийг бууруулахад чиглэх юм
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүд уур, амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс нэлээдгүй бий. Дэлхийн банк, Уур амьсгалын Өөрчлөлтийн Ногоон санд бас ажиллаж байсан Э.Болормаа гишүүнээр ахлуулаад "COP-17"-г зохион байгуулахаас өмнө манлайллаа төрийн бодлогоороо харуулах нь зөв болов уу.
Хаврын чуулгандаа багтаах үүднээс энэ чиглэлийн ажлыг нь ОУ-ын туршлагатай хүнээр ахлуулан, урагшлуулах нь зөв болов уу. Хэрэв боломжтой бол би Ажлын хэсэгт орж ажиллая аа. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинаа явагдаж байна. Монгол Улс ч мөн адил энэ нөлөөлөлд байгааг ойлгох хэрэгтэй. Сүүлийн 85 жилийн хугацаанд 2.5 градусын хэмээр дулааралт явагджээ. Манай улс аж үйлдвэрлэл хөгжсөн орон биш учраас эдийн засагт шууд нөлөөлнө. Ялангуяа хүнс, ХАА-н салбарт. Бид энэ нөлөөллийг эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогодоо харгалзаж, өөрчлөх ёстой гэдгийг харуулж байна.
Бид өнөөдөр үйлдвэрлэсэн дулааныхаа 30%-ийг хүрэн орон сууц буюу хуучны орон сууцуудаар алдаж байна. Угсармал орон сууцуудаа дулаалах нь хүлэмжийн хийг бууруулж буй явдал. Автомашинаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах л ёстой. Цахилгаан автомашиныг дэмжих гээд байгаадаа биш эерэгээр харвал нийтийн тээврийг дэмжих амьдралын дадалтай болох "20 минут хотын концепцын асуудал яригдаад байгаа юм.
Шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг хийж төрийн үйлчилгээ авдаг биш орчин тойрноосоо авах нь хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй юм. Алсдаа энэ үйл ажиллагааг татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд баймааргүй байна. Ялангуяа ялгаруулагч нь, хэрэглэгч нь төлдөг чиглэл рүү явах ёстой. Малын хөлийн татварыг маш зөв болгох ёстой. Үр ашигтай, эрчимжсэн нүүдлийн МАА-гаа хэрхэн яаж хослуулах вэ гэдгийг бодох цаг болсон.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


