#Коммент1 мин унших

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ахалж ажиллана

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ахалж ажиллана
УИХ-ын гишүүн Л.Энхнасан

Өнгөрсөн тавдугаар сард Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль өргөн баригдаж, Их хурлаар хэлэлцэж байгаа.

УИХ дахь улс төрийн таван нам, эвслийн төлөөллийн 21 гишүүн боловсруулсан энэхүү хуулийн төслийг Л.Энхнасан гишүүн ахалж ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, М.Нарантуяа-Нара, Ж.Галбадрах нар багтан ажиллах юм.

Тус хуульд хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. 

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ахалж ажиллана

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009