#Тойрог1 мин унших
Хүн бүхэнд нээлттэй “Энэрэл” хүний хөгжлийн төв

Өмнөговь аймагт ус, газар нутаг, бэлчээрийн доройтол зэрэг шийдвэрлэх олон асуудал бий. Гэхдээ үүний зэрэгцээ хүнийхээ төлөө чиглэсэн ийм сайхан бүтээн байгуулалтууд ажил хэрэг болж байгаа нь бахархалтай.
Улсын төсвөөр эхлүүлж, орон нутгийн төсвөөр үргэлжлүүлэн барьж, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан болон олон талын дэмжлэгээр бүтсэн энэхүү төвд орон нутагт ховор сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжүүд суурилагдсан юм.
Мөн эрүүл мэндийн салбарын олон мэргэжилтэн тогтвортой ажлын байраар хангагдаж, иргэд нутагтаа чанартай үйлчилгээ авах боломж бүрдэж буй нь хамгийн том үр дүн!
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай хүн бүхэнд нээлттэй “Энэрэл” хүний хөгжлийн төв.










