Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Цагдаа, татвараар далайлган, давуу эрх эдэлж өрсөлдөөнийг хаадаг асуудлыг уг хуулиар зохицуулав уу?

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Нэг. Хөрөнгө оруулалтын тухай хууль үүнийг дагалдаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль болон Арбитрын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн ойлголтуудыг дотоодын хууль тогтоомжтой холиод хөрөнгө оруулалт гэх нэр томьёон дотор бүгдийг нь чихээд холион бантан болгоод байна аа. Үүнийг ялгаж салгахгүй бол маш том үр дагавартай. Арбитрын тухай хуульийн өөрчлөлт мөн адил орох ёсгүй өөрчлөлт.  Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр маргаан таслах асуудлыг дэмжиж байгаа боловч хөрөнгө оруулалт гэдэг нэрийг ямар утгаар ойлгох вэ? Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа гэж ойлгох уу, эсвэл олон улсын арбитр дээр очихоор олон улсын нийтийн эрх зүйн дагуу ойлгодог тэр эрх зүйн хэм хэмжээ стандартаар тайлбарлагддаг хөрөнгө оруулалт болох уу гэдэг нь тодорхойгүй учраас маш нухацтай харж, засаж залруулах ёстой шүү.

Хоёр. Бизнес эрхлэгчдээс гарч байгаа гол гомдлуудын нэг нь шүүхийн шийдвэрүүд нь биелэхгүй асуудал байна. Бизнес эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад эрсдэлээ үнэлэх хамгийн тодорхой орчныг бүрдүүлэхийн тулд шүүхийн процесс болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулиуд маш чухал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бэлэн болсон гэж ойлгож байгаа. Энэ үед оруулж ирэх хэрэгтэй. Үүнээс гадна хүлээгдэж буй суурь реформууд бий. Иргэний хэргийн шүүхийн процессын хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийг одоо эртхэн оруулж ирвэл сайн дохио болно шүү гэдгийг хэлмээр байна.

Гурав. Хууль шүүхийн байгууллага, цагдаа татвараар далайлгаж, дарамталж байгаад давуу эрх гаргаж өрсөлдөөнийг нь хаадаг асуудлууд их. Энэ чиглэлийн бизнесийн эрх чөлөөг хангахтай холбоотой судалгаа хийгдсэн үү? ААН-д татварын шалгалт хууль бусаар хийсэн, компанийн захирлуудыг татвараар зайлсхийсэн, мөнгө угаах асуудлаар шалгасан, цагдаа дээр хэд шалгагдаад прокурор, шүүх рүү очоод шийдвэр гарч, үүний дагуу гомдол гарсан гэдэг статистик байгаа юу?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эдийн засгийн эрх чөлөөХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2013