Байр суурь1 мин унших

О.Номинчимэг: Бүх нийтээрээ, шударгаар татвараа төлдөг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт орж ирсэн үү?

УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Татвар бол зөвхөн орлого төвлөрүүлэх механизм биш. Энэ нь гажуудлыг бий болгосон. Татварын хууль тогтоомж, арга хэрэгсэл бол эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тэгш байдлыг хангах, төрийн чиг баримжаагаа тодорхойлох маш хүчтэй механизм юм. ЗГ-аас ААН-үүдээ, иргэдийнхээ татварын дарамтаас хөнгөлж, чөлөөлж эдийн засгийг идэвхжүүлэх үзэл санаагаар концепцоо оруулж иржээ. ААН-үүдтэй уулзалт хийгээд явж байх үеэр шударга бус байна, хувь хэмжээ гэхээсээ илүү процесс нь төвөгтэй дарамттай байна.

О.Номинчимэг: Бүх нийтээрээ, шударгаар татвараа төлдөг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт орж ирсэн үү?

Шударгаар татвар төлөөд байхад хажууд ямар нэгэн байдлаар зайлсхийдэг этгээдүүд байна гэдэг. Тэгэхээр дагаж орж ирсэн Хүн амын орлогын албан татварын хуульдиргэдийн орлогыг татвараас 100% чөлөөлж байгааг дэмжиж байна. Ийм байх ёстой. Ингэж байж төр нь татварынх нь дарамтыг багасгаж, амьжиргааг нь, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах бодлого зөв явна. Нийтийн өргөдлөөр орон сууцаа борлуулсан тохиолдолд 2 хувийнх татварыг нь байхгүй болгох асуудлыг нарийвчилж, алдаа мадаггүй оруулж ирсэн байна. 1 асуулт байна. Бүх нийтээрээ шударгаар татвараа төлдөг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт орж ирсэн үү?

Түүний асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008