Байр суурь2 мин унших

Т.Доржханд: Дэлхий нийт хөрөнгө оруулалтынхаа 40-өөс дээш хувийг эрчим хүчний технологи руу оруулж байна, бүгдээрээ бодлогоо тийш чиглүүлье!

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдын асуултад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ.

Олон улсад тогтворжуулалтын асуудлыг бууруулж байгаа хандлага байхгүй. Байгаа бол та гаргаж ирж үзүүлээрэй! та бүхэн зөвхөн уул уурхайн салбараа анзаараад байх шиг байна. Монгол Улс уул уурхайгаас гадна төрөлжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчнийхээ салбарыг дэмжих бодлогыг хамгийн түрүүнд тавьж байгаа. Эрчим хүчний төслүүд 15-25 жилийн хугацаанд Пи Пи Эй хийгээд орж ирж байгаа. Бид зөвхөн уул уурхайн ашигт малтмалаа тойроод яваад байвал энэ занганаасаа гарахгүй.

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалтын 40-өөс дээш хувь зөвхөн эрчим хүчний технологи руу орж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн эрсдэлтэй. Иймд бид энэ чиглэлд ажиллахаас өөр аргагүй. Монгол Улс засгаа байнга сольдог, өмнөх ажлаа баллуурдаж явсны үр дүнг бид өнөөдөр үзэж байна. ЗГ-ын тогтвортой байдлыг хангах Үндсэн хуулийн зарчим бий. Бодит байдал ямар байгааг бид бүгд мэднэ. Монголд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ?

Тогтвортой байдлыг гаднын хөрөнгө оруулагчдад амлахгүй бол болохгүй. Үүний баталгаажуулалтыг хийхгүй том төслүүд ч тэр, дэд бүтцийн төслүүд ч орж ирэхгүй. Монгол Улс асар том газар нутагтай, асар их дэд бүтцийн хэрэглээтэй. Гэтэл бид богино хугацаанд ашиг олдог бизнесээ л хараад байдаг. Гэтэл дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй яваад байгаа нь бизнесийн хувьд асар том хүндрэл үүсгээд байгаа юм. Бүгдээрээ тийш бодлогоо чиглүүлье. 

Т.Доржханд: Дэлхий нийт хөрөнгө оруулалтынхаа 40-өөс дээш хувийг эрчим хүчний технологи руу оруулж байна, бүгдээрээ бодлогоо тийш чиглүүлье!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эдийн засгийн эрх чөлөөХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2013