Байр суурь2 мин унших
Т.Доржханд: Эх үүсвэрээсээ давсан өртөгтэй төсөл, арга хэмжээ баталчихаар хэрэгжилт 25 хувь байхаас аргагүй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Ж.Энхбаяр Шадар сайдын хэлсэн зүйл бодитой. 2020-2024 оны хооронд тухайн үеийн парламент 52 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээг баталж байсан. Гэтэл төсвийн эх үүсвэр нь 12 их наяд төгрөг байсан. шүү. Боломжит эх үүсвэрээсээ 4 дахин их төсөв баталсан. Үр дагаварт нь ЗГ-ын үйл ажиллагааны биелэлтийг үнэлэхэд 25%-тай гарсан. Санхүүжилт нь байж гэмээ нь ажил тавьдаг. Эх үүсвэр байхгүй төсөл дээр маш их хөрөнгө оруулалт тусгасны үр дүнд улс төржилт болдог. Орон нутагт маш их хүлээлт үүсдэг. Парламент нь, гишүүд нь худлаа амлалаа, ЗГ нь ажил хийж чадсангүй гэдэг. Үүнийг засахын тулд тухайн үеийн парламентад суудалтай намууд, өнөөдөр байгаа 5 намын удирдлагууд үүнийгээ өөрчилье гээд хязгаарлалтаа хийе, бодитой төсөвлөе, чадахгүй зүйлээ иргэддээ хэлдэг байя гэж тохирсон. Ингээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Иймд Их Хурлын дарга, Төсвийн бодлогын байнгын хорооны дарга, Эдийн засгийн бодлогын байнгын хорооны дарга нарт хэлэхэд 203 санал хураагдвал энэ үлгэрээ давтана. Сонгууль ойртож байгаатай холбогдуулан маш их улс төрийн бужигнаан болно. Тиймээс бодит эдийн засгийн үнэлгээн дээрээ үндэслээд байнгын хороод дахин санал хураалтаа явуулаад, гүйцээн боловсруулах чиглэлийг нь өгөөд явах нь зүйтэй.