Байр суурь2 мин унших

C.Эрдэнэболд: Залуучуудад хүний эрхийн суурь мэдлэгийг олгох хэрэгцээ их бий!

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.

Хүний эрхийн асуудал бол жижиг гэлтгүй олон  хуулийн салаа мөчрүүд дээр зөрчигдөөд байгаа юм.Бид нар том зургаар нь хараад хаана ямар зөрчил асуудлууд байна, хаана хийдэл давхцал байна ,хаана хүний эрхийн зөрчил үйлдэгдээд байна гэдэг дээр  нэг бүрчлэн анализ дүгнэлт хийж ажиллах ёстой. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Б.Энхбаяр сайдыг хуулийн сайд хийж байхад нь лавлагаа авч байсан. Цэргийн ангиуд болон хууль сахиулах байгууллагуудад гарсан зөрчил, хүний эрхийн зөрчил, тэнд амь насаа алдсан хүмүүс ямар шалтгаан нөхцөлөөр амь алдсан юм. Тодорхой хэмжээнд дарамт зодуурт орсон хүмүүс ямар шалтгаанаар байсан юм бэ гэдэг дээр  нэг бүрчлэн судалгаа хийлгүүлээд сүүлийн  25 жилийн дүн мэдээ тайланг авсан юм.

 Хэд хэдэн онцлог шалтгааны үүднээс цэргийн алба хааж байгаа хүмүүсийн дунд зөрчил гардаг юм байна. Амиа хорлолтын индексийг нь харахаараа хамтран амьдрагч, эс үгүй бол эхнэр, найз охинтойгоо муудалцсан гэсэн шалтгаанаар маш олон хүмүүс амиа хорлосон байна. Бусдын биед халдчихсан хүмүүс дээр ингээд шалгалт явуулаад үзэхлээр хүний эрхийн суурь мэдлэг муутай нь харагдаж байгаа. 

Хэрвээ тэр хүмүүст тодорхой хэмжээнд сургалт, нөлөөллийн ажил, зорилтот аяныг явуулсан бол энэ гэмт хэргүүд ядаж 50-аас дээш хувиар буурах байсан байна гэдэг зүйл харагдсан. Тийм учраас энэ Одонтуяа гишүүний санаачилсан хууль  яг цаг үеэ олсон, цаашлаад бусдын амь бие эрүүл мэнд, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ийм зохицуулалт болж чадна гэж бодож байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016