Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Энэ хууль гарснаараа луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх боломжтой!
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.
Энэ хуулийн зохицуулалт маш чухал. Хоёр жилийн өмнө У.Болдхүү хуульч Улсын бүртгэлийн даргын ажлыг хийж байхдаа энэ төрлийн хууль хэрэгтэй гэдэг санааг хэлж байсан. Өмчийн бүртгэл яв, цав тодорхой байж тэр нь өөрөө шударгаар эдийн засгийн эргэлтэд ордог. Эдийн засгийн боломжуудыг авчирна. Бизнесийн эрх чөлөө, өмчлөх эрх чөлөө, эдийн засгийн харилцаа нь өөрөө ямар нэгэн гэмт халдлага, хулгай, луйвар, залилангаас ангид байх ёстой. Үүнээс энэ хууль гарснаараа урьдчилан сэргийлэх боломжтой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





