Үйл явдал1 мин унших
Дэлхийн цусны донорын өдрийн мэнд хүргэе

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр дэлхий нийтээрээ бусдын амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа нэгддэг цусны донорууддаа талархал илэрхийлдэг уламжлалтай.
Цус бол ямар ч өндөр технологиор үйлдвэрлэн орлуулах боломжгүй, зөвхөн хүнээс хүнд бэлэглэдэг амьдралын үнэт нөөц юм. Осол гэмтэл, төрөлт, хүнд мэс засал, хавдрын эмчилгээ болон яаралтай тусламжийн үед аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн олон хүний эрдэнэт амийг аварч, гэр бүлд нь итгэл найдвар бэлэглэдэг.
Саяхан миний бие УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Алдаржавхлан Жуковын, Аюушийн Ариунзаяа нарын хамтаар “Цусны донорын тухай” бие даасан хуулийг санаачлан, батлуулсандаа баяртай байна.
Энэхүү хууль батлагдсанаар:
- Цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг сайжруулах,
- Донор болон сэлбүүлэгчийн эрүүл мэнд, мэдээллийг хамгаалах,
- Донорын эрх, үүрэг, нийгмийн баталгааг илүү тодорхой болгох эрх зүйн орчин бүрдэж байна.
