Үйл явдал1 мин унших
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.1/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлов.
Мөн СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар дэмжлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ойн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Харин Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэний дараа Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэхийг дэмжив. Уг төсөлд Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Эрчим хүчний дэд хороо байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
