Үйл явдал1 мин унших
Чехийн Үндэсний музейн захирал Михал Лукеш нарыг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ян Вытопил болон Чехийн Үндэсний музейн захирал Михал Лукеш нарыг хүлээн авч уулзан хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2025 онд дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны онцлох үйл явдал болохыг онцлов.
Түүнчлэн 2027 онд монголын үлэг гүрвэлийн олдворуудаас бүрдсэн үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа бөгөөд тус үзэсгэлэнгээр Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр санал солилцов.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам