Үйл явдал1 мин унших

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн “United Airlines” авиа компани Токио хотоор дамжин Монгол Улс руу албан ёсны нислэг үйлдэж эхэлснээр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр америк жуулчид өөрсдийн үндэсний авиа компаниар Монгол Улсад аялах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Түүнчлэн талууд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдах зуны XXXIV Олимпын наадмын хүрээнд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар болов.

Сайд Ж.Алдаржавхлан АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей - н сэргээн засварлалт, Монгол Улсын Үндэсний номын сан дахь төвөд хэлт ном судрыг катологижуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлж, Элчин сайдын соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үндэсний өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинээр хэрэгжүүлэх санал, санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023