Үйл явдал1 мин унших
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Иргэдтэйгээ ойр байж, тэдний санал хүсэлтийг сонсох, эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор парламентын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах ажлыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулж байна. Мөн Хассуурь сан, Хөгжлийн төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтийг авч, уулзалтуудыг тогтмол хийсээр байна.
Өнөөдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олныг Төрийн ордонд хүлээн авч, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, хууль тогтоох процесс хэрхэн явагддаг тухай танилцуулж, хэрэгжүүлж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




