#Тойрог1 мин унших

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад туулах чаввар сайн авто машин хүлээлгэн өглөө

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад туулах чаввар сайн авто машин хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар нар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Х.Одгэрэлд туулах чадвар сайтай Nissan Navara маркийн автомашин хүлээлгэн өглөө.

Улсын Их Хурлын гишүүд Баян-Өлгий аймгийн Буянт сумын төрийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай Nissan Navara маркийн pick-up автомашиныг тус сумын Засаг даргад хүлээлгэн өглөө. 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Төрийн ордонд болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүд Буянт сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хөгжлийн зорилтын талаар санал солилцсон бөгөөд орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх хүрээнд дээрх автомашиныг гардуулан өгсөн юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад туулах чаввар сайн авто машин хүлээлгэн өглөө

Энэхүү автомашин нь сумын удирдлага, төрийн албан хаагчдыг алслагдсан баг, суурин газруудад саадгүй хүрч ажиллах, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад туулах чаввар сайн авто машин хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүд мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллахаа онцолж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай дэмжлэгийг цаашид ч үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009