Байр суурь1 мин унших
П.Сайнзориг: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болсноор ямар шинэчлэл хийх вэ
УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Яг үнэндээ хэлэхэд ЦЕГ-ын дарга Улсын бүртгэлийн дарга өөрчлөгдлөө гэхэд дахиад л нэг процесс болдог. УИХ 1 хүн яриад байгаа ч юм шиг. Угаасаа л сонгууль зохион байгуулахад энэ 2 байгууллага оролцоод л явж байгаа.
Нэгт,Тэгэхээр тэнд хэн байна тэр хүн л чиг үүргийг орон тооны бус гишүүнийхээ хувьд хариуцаад явдаг өөрчлөлтийг хийж болдоггүй юм уу? Үүнийг зүгээр байнгын хороо ярилцаж байгаа зүйл байгаа юу
Хоёрт, Бүгдийнх нь намтрыг нь уншихаар доктор, профессор байх юм. ҮХЦ дээр гарсан Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу нэг маргаан шийдлээ. Мэргэжлийн холбоодыг Улсын Дээд шүүх бүртгэх нь буруу гэж байна. Үүний цаана аливаа хуулийн этгээдийг Улсын дээд шүүх бүртгэх нь буруу байна. Үүний цаана улс төрийн нам байгаа. Тэгэхээр улс төрийн намыг цаашдаа хэн бүртгэх вэ гэдэг асуудал СЕХ-н дээр тулж ирж байна. СЕХ-ны чиг үүргийг юу гэж боддог вэ, юуг шинэчилье гэж зорьж энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


