Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: ТӨК-ийн тайлан мэдээлэл, нууцад хамрагдуулснаас бусад бүх мэдээллүүд ил тод байх ёстой!

УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Нэгт, Компанийн тайлан мэдээлэл, нууцад хамрагдуулснаас бусад бүх мэдээллүүд ил тод байх ёстой. Зөвхөн олон нийтээсээ гадна хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн бүхий л байгууллагууд хүртээмжтэй ил, тод байх ёстой гэдэг зарчмын агуулгууд энд бүрэн тусаж байгаа. Нууцын асуудлыг энэ компанийн хуулиар зохицуулахгүй. О.Цогтгэрэл нарын гишүүдийн болоод ЗГ-ын өргөн барьсан Нууцын тухай хууль энэ хуулиудын араас хэлэлцэгдэх гэж байна.

Хоёрт, худалдан авах ажиллагааны асуудлыг ирэх 7 хоногт шинэчилсэн найруулгыг өргөн барина. ТӨК-удын худалдан авах ажиллагааг ил тод болгох, тайлан мэдээллийг Шилэн дансанд гүйцэд оруулдаг байх энэ чиглэл дээрээ энэ хуультайгаа уялдаад явчихна. Мэдээж компанийн засаглал бүх үйл ажиллагааг ил тод байлгах нэг асуудал нь хувьчлах гэхээсээ олон нийтийн болгох. Тодорхой түвшинд мэргэжлийн оролцогчдын хяналтыг бий болгох, ард иргэдийн хяналтыг бий болгох. Яагаад ашигтай ажиллаж байгаа ТӨК-иудыг, ашигтай ажиллаж болох компаниудыг ард иргэд хувьцааг нь эзэмшиж болохгүй байгааг ярих ёстой. Тиймээс хувьчлал гэдэг зүйл дээр 1990-ээд оны дундуур явсан алдааг давтахгүйгээр иргэд үр өгөөжийг нь хүртдэг байдлыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар тодруулж өгч байгаа. Уг асуудлууд цаашдаа хуулийн 44 дүгээр зүйл дээр бид тусгаад явна. Эцсийн хэлэлцүүлэг дээр ч гэсэн асуудлыг сайтар ярилцъя гэж бодож байгаа.

Гуравт, орон нутгийн компани буюу нийтийн үйлчилгээний компани гэдэг ангиллууд орж ирж байгаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009