Байр суурь2 мин унших
П.Батчимэг: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль маш чухал. Гэхдээ боловсруулагдсан байдал, ажлын хэсгийн ажилласан байдлыг ЭЗБХ-ний хура
УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Манай Их хурал сүүлийн үед чухал хуулиуд орж ирээд хэлэлцэх үед 5-10 гишүүн л суудаг болж дээ. Хууль батлуулах гэж байгаа ЗГ, төлөөлөл, хуульд ажилласан ажлын хэсэг, Ерөнхий сайд Н.Учрал мөн танхимд орж ирж, хууль батлуулахын тулд дэмжүүлэхийн тулд та нэлээн их нөлөөлөлтэй үг хэлж сууж байх шиг байна. Тэгэхээр ер нь ажиглаад байхад хуулиа батлуулах гэсэн, ач холбогдол өгсөн зүйл дээр акцент өгч Ерөнхий сайд сууж байна гэж би харж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хууль өнөөдөр үнэхээр чухал хууль. Гэхдээ орж ирж цаг хугацаа, боловсруулагдсан байдал, ажлын хэсгийн ажилласан байдлыг Эдийн засгийн байнгын хороо голсон. Учир нь тэнд ашиг сонирхлын зөрчил ажиглагдсан. Эдийн засгийн байнгын хорооны хурлыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа удирдаж байсан. Ингэж болж байгаа юм уу? Энэ хуулийг хэлэлцэх үед та тэр хурлыг даргалахаас татгалзаад дараагийн хүнд шилжүүлээд явах боломж байсан. Ажлын хэсэг анхнаасаа жил гаран яваад ирчихсэн хуулийг шахаж, боловсруулах тал дээр тааруухан ажилласан нь харагдсан. Өнөөдөр ТӨК болон орон нутгийн өмчит компанийн дампуурал, алдагдалтай ажилладаг 472 компани байна гэж байгаа. Эдийн засгийн төсөвт өгч байгаа ачааллаа тооцож бодоход үнэхээр аймшигтай хүндрэлтэй байгаа шүү дээ. Энд орж ирээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүн нь төрийн захиргааны албан хаагч байхаар хуульчилсан нь ТӨК-удын засаглалыг мэргэжлийн бус болгож компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх нөхцөлийг хааж байна гээд заалт оруулж ирсэн. Тэгсэр мөртөө хуулийн төслийнхөө 24.5 хэсэг дээр төрийн болон орон нутгийн өмчийн компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний 3/1-ээс дээшгүй нь төрийн захиргааны албан хаагч байна гээд тусгаад өгчихсөн!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

