Үйл явдал1 мин унших
Дархан-Уул аймагт ажиллалаа

Боловсролыг дэмжих бүлэг болон “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хүрээнд Дархан-Уул аймагт ажиллаж, Дархан хотын 1 дүгээр сургуультай танилцлаа.
Ажлын үеэр сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд, сурагчдын оролцоог дэмжих арга туршлагатай танилцаж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай бодлогын асуудлаар санал солилцов. Хүүхэд бүрийн хөгжих, суралцах, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зөвхөн боловсролын төдийгүй нийгмийн хөгжлийн суурь асуудал юм. Иймээс орон нутгийн сайн туршлагыг бодлого, хууль эрх зүйн орчинд тусгах чиглэлээр ажиллах болно.


Сэтгүүлч Ц.Соёлмаа


