2 мин унших

Монголын баялаг Монголдоо үлдэх шинэ түүх Бортээгээс эхэлж байна

Монголын баялаг Монголдоо үлдэх шинэ түүх Бортээгээс эхэлж байна

Бортээгийн орд бол 2.6 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, 424.2 сая тонн баталгаат нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий орд. Монголын эдийн засгийн ирээдүй, олон мянган айлын амьжиргаа, үндэсний баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх том боломж юм.

Бидэнд хоёр сонголт байсан.

Нэг нь өмнөх шигээ богино хугацааны ашиг харсан, баялгаа яаран зардаг хуучин зам.

Нөгөө нь үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж, Монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах шинэ зам.

Бид шинэ замыг сонголоо.

Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн шийдвэр огт биш.

Харин Монголын баялаг Монголд илүү өгөөжтэй байх, хөрөнгө оруулалт нь ил тод, хариуцлагатай, бодит үр өгөөжтэй байх зарчмыг сонгосон шийдвэр юм.

Бортээгийн төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 15 сая тонн нүүрс олборлоно. Эхний арван жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ.

Үндэсний компаниудтай хамтран ажилласнаар 10.2 их наяд төгрөг Монголын эдийн засагт үлдэж, Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр бий болно. Баялаг бол өрхийн үүдээр орж, ажлын байр нэмэгдүүлж, хүүхдийн боловсрол, эмч, багшийн цалин, ахмадын тэтгэвэр, үндэсний хөгжлийн боломж болох ёстой.

Тиймээс "Эрдэнэс Таван Толгой ХК"-д олон улсын санхүүгийн аудит оруулж бүх зүйлийг ил тод, нээлттэй болгоно.

Бид дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ тогтоож чадахгүй.

Харин өөрсдийн баялгаа хэрхэн ашиглах, үр өгөөжийг нь хэрхэн хуваарилахаа бие даан шийдэж чадна.

Энэ бол Монголын баялаг Монголдоо үлддэг, Монгол хүндээ илүү өгөөж өгдөг шинэ түүхийн эхлэл юм

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009