Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Хуулиар орж ирсэн 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд хойшлуулж суутгаж тооцох вэ!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.
Ардчилсан хувьсгалаас хойш зах зээлийн эдийн засагт шилжсэн цаг үеэс хойш монголчуудын итгэл мөрөөдлийг бадраасан нэгэн үйл явдал бид нарыг хүүхэд байхад болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат. Монгол Улс газрын тостой боллоо гээд дээлийнхээ энгэрт мялаагаад зогсож байсан тэр цаг мөч байдаг. Тэгээд тухайн цаг үед монголчуудад бид ийм газрын тосны нөөцтэй, цаашдын эдийн засгийн хөгжил их дардан замаар явах юм байна гэж бодож байсан. Монгол улс дараагийн Азийн бар улс болох юм байна гэсэн тийм мөрөөдөл байсан. Гэвч 30 хэдэн жилийн туршид газрын тосны салбарт тийм ахицтай хөгжил гарсангүй. Өнгөрсөн хугацаанд манай улс ердөө 12 сая тонн газрын тос олборлосон байна.
Харамсалтай нь өртөг их өндөр, хугацаа маш тодорхойгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр дээр анх тэр 1 тэрбум доллар гэж байсан бол одоо 7 тэрбум. Өнөөдрийн орж ирж байгаа энэ Бүтээгдэхүүн Хуваах Гэрээтэй холбоотой татварын өр төлбөр актуудыг ЗГ өөрсдийнхөө төлбөрт суутгаж авна, актуудыг хүчингүй болгоно гэж байна.
Энэ 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд хойшлуулж суутгаж тооцох юм бэ? Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ улсын төсөвт газрын тосны салбараас 230-300 тэрбум төгрөг жил бүр төвлөрч ирсэн гэж байна. Энэ төлбөрт ямар өөрчлөлтүүд орох юм бэ? Татварын орлогод ямар өөрчлөлт гарах вэ.