Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Стандартын хууль асуудал орхигдсон, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэгдэхээр байгаа вэ!

УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбат нараас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгочихсон, энэ хуулийн заалт орж ирсэн байна. шүү дээ. Ер нь бизнес эрхлэгч байгууллагын нэр хүндийг хуулиар хамгаалсан зүйл заалт нэг ч байхгүй. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндэд төр халдаж байгааг хэн тогтоож ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг  уг нь  тодорхой болгох ёстой. Ажлын хэсгийн дарга Д.Энхтүвшин гишүүнээс энэ асуултыг асууя. Зөвшөөрлийн тухай хуулийг өнгөрсөн онд намрын чуулганы сүүлийн өдөр 3 гишүүн хамтдаа өргөн бариад, бид нар 2-3 сарын хугацаанд ажиллаж  эгүүлэн татаад, ЗГ үүнийг Стандартын тухай хуультайгаа хамт өргөн баримаар байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн.

Тэгээд Бизнесийн эрх чөлөөний тухай хууль гэж нүүрээ хувиргаад  орж ирсэн. Стандартынх нь асуудал нь орхигдсон байгаа. Тухайн үед ажлын хэсэг дээр асуудалтай гэж яригдаж байсан асуудлууд зарим дагасан хуулиасаа  хасагдсан байна. Мэдэгдлийн түвшинд явуулах нийтийн үйлчилгээний асуудлууд хасагдсан байна. Тэгэхээр мэдэгдлийн түвшинд шууд  нээлттэй үйл ажиллагаагаа явуулна  гэж ярьсан байгаа. Асуудлууд хэрхэн яаж шийдвэрлэгдэхээр байгаа вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016