Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Архи, тамхины татварыг хэзээ ч буулгаж болохгүй!
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Иргэдийн амьдрал амаргүй байна. Татварыг буулгах, багасгахыг өгөх, багасгаж өгөхийг хүсэж байгаа. Тэр үнэн. Гэхдээ бидний хувьд хэзээ ч буулгаж болохгүй татвар гэж байдаг. Энэ бол архи, тамхины татвар. Энэ бол ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, амь нас, сайн сайхан бүхнийг нь хамгаалахын төлөө хийдэг төрийн бодлого байдаг.
Тамхины хяналтын тухай хуулийг өргөн барьсны дараа буюу 3 сарын дараа УИХ евро Азийн хэлэлцээрийг баталсан. ЗГ буруугаа хүлээн зөвшөөрсөн. Янжуур тамхины гаалийн албан татвар болох 30%-ийн татварыг тэглээд орж ирсэн. УИХ-аас үүнийг дотоодын хуульд тогтомжоороо нөхөөд, чанар муутай хямдхан тамхи олон хүнийг өвчлөлд хөтлөхгүйн төлөө засаад ороод ир гэдэг даалгавр өнгөрсөн жилийн 12 сард ЗГ-т өгсөн. 7 сарын дараа орж ирж байна. Учир нь 7 сарын 22-нд Евро азийн хэлэлцээр хэрэгжиж эхлэх гэж байна. Үүн дээр эс үйлдэхүй зөндөө байсан. Харин ч энэ асуудлыг ойлгоод нэн яаралтайгаар шийдэх ёстой гээд оруулж ирж байгаа З.Мэндсайхан сайдад баярлаж байна. Мөн Сангийн сайд, Еөрнхий сайд Н.Учралд талархаж байна. Үүний дараа гишүүдийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хууль орно. Урьд нь Евро Азийн хэлэлцээрээр тэглэчихсэн янжуурын гаалийн албан татварыг нөхөж орж ирж байгаа. Бид онцгой албан татвар болон УИХ дээр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байгаа Тамхины хяналтын тухай хуулийнхаа нийцлийг сайтар харах ёстой.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

