Байр суурь1 мин унших
А.Ариунзаяа: Тамхины хууль зөвхөн өсвөр насныхан, залуучуудыг хамгаалах гээд байгаа асуудал огт биш!
УИХ-ын чуулганы /2026.06.25-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
2024 онд УИХ-ын сонгуулийн дараагаар шинээр бүрдсэн парламент 126 гишүүнтэй бүрдсэн 5 намын төлөөлөл. Зарчмынхаа дагуу өмнөх парламентын үед хэлэлцэгдэж эхэлсэн батлагдаагүй өргөн баригдсан хуулийн төслүүд бүгдээрээ буцдаг. Шинээр хуулийн төслүүдийг боловсруулж явдаг. Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 54 хуулийн ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг О.Номинчимэг гишүүнээр ахлуулан, өнөөдөр Монгол Улсад тулгамдаад буй тамхины асуудлыг цэгцлэх хуулийн ажлын хэсэг 2024 оны 10 сард байгуулагдсан байдаг. Бүтэн жилийн хугацаанд ажилласан. 2025 оны 9 сард олуулаа буюу 76 гишүүний хамтаар өргөн барьсан.

Зөвхөн О.Номинчимэгийн яриад байгаа асуудал огт биш. Зөвхөн өсвөр насныхан, залуучуудыг хамгаалах гээд байгаа асуудал бас биш шүү. Нийгмийн эрүүл мэндэд анх гарсан асуудал. Манай улсын хүн амын нас баралтын 30% нь тамхинаас шалтгаалсан нас баралт байна. Ойролцоогоор 4300 байна гэж ЭМЯ ярьж байгаа. Энэ зөвхөн хүүхдийн асуудал биш эрүүл мэндээ бодоод цахилгаан тамхи татаж байгаа гээд байх юм. Уучлаарай, та үнэхээр эрүүл мэндээ бодож байгаа бол тамхинаас гарах хэрэгтэй.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







