Үйл явдал1 мин унших
А.Ариунзаяа: Сонсголын зорилго нь хэн нэгнийг "намнах" юм бол улсын ажил яаж явах юм!
УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн 2024-2026 оны төсвийн ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Сонсголын зорилго юу вэ гэдгийгээ бид бодмоор байна. Их сонин талбар болчхоод байна. Зорилгоо ердөөсөө огт биелүүлэхгүй байна. Төсвийн байнгын хорооны дарга 40 сая төгрөгийн зардал гарч байгаа гэж хэлсэн. Ажиглаж байхад байнгын хорооны гишүүд сонсгол зохион байгуулсан хүмүүс өөрсдөө сонсголдоо бараг дийлэнх оролцоогүй. Ирц хүрэхгүй хэчнээн удав. Иргэд хэчнээн удаан хүлээв. Сонсголын зорилго нь хэн нэгнийг намнах юм бол. Улсын ажил яаж явах юм бэ. Төрийн дунд шатын албан тушаалтнууд, эсхүл шийдвэр гаргаж байгаа хүмүүс аливаа зүйл дээр гарын үсэг зурахаасаа айдаг болсон. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүн ирээд эргээд мушгиад, гуйвуулаад шоронд хийж байна. Ийм байхад хэн зоригтой ажил явуулах юм бэ. Туулын хурдны замыг хэчнээн жил ярьсан. Манай мөрийн хөтөлбөрт ч байгаа, төсөвт ч байгаа, бодлогод ч байгаа. Х.Нямбаатар явбал намжина аа гэж байсан. Тэгээд намжиж л байна...
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

