Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Төрсний дараа сэтгэл зүйн нийгмийн хамгаалал шаардлагатай болсныг хэрхэн тодорхойлох вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.07.03/-ны өдрийн хуралдаанаар Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун хууль санаачлагчаас дараах асуудлуудыг тодрууллаа.
Жирэмсний болон төрсний дараах үеийн ахуйн асаргаа, нөхөн сэргээх дэмжлэг, сэтгэл зүйн нийгмийн хамгаалалд шаардлагатай болсон эх нярайг хамруулахаар заасан байгаа. Сэтгэл зүйн нийгмийн хамгаалал шаардлагатай болсныг тодорхойлох нарийвчилсан процесс хуулийн төсөл дээр хараахан тусгагдаагүй тул тодруулъя.
Нөгөө талд одоо байгаа олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ дотор асрахтай холбоотой заалтууд бий. Хувилбарт асрах үйлчилгээний тухай хуулийн үзэл баримтлалаар хэрэгжүүлээд баталлаа гэхэд саяхан өргөн баригдсан болон бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар асуумаар байна.
Асрахуй сувилахуй 2 тусдаа ойлголт л доо. Тэгэхээр энэ зааг ялгааг аль хүртэл тодорхойлж, нөгөө зөвшөөрлийн тухай хуулиар ямар ямар зөвшөөрөл, лиценз үйлчилгээг шаардахаар, мөн ямар олон улсын туршлагуудаас тусгаж байгаа вэ? Асрагч нараа бэлдэх ямар төсөөлөлтэй байгаа вэ? Асаргааны мэргэжилтэн, асаргааны ахлах гээд ялгачихсан байна л даа. Ямар ялгаатайгаар зохицуулах юм?
Мөн сургуульд явж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвүүд зарим функцийг нь харахаар асарч байгаа, зарим нь боловсролын дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг хэрхэн ялгаж, салгаж байгаа вэ?
Хувийн асаргааны үйлчилгээ үзүүлдэг гэх юмуу, эмнэл зүйн асаргааны үйлчилгээ үзүүлдэг ямар байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тэд ямар төрлийн үйлчилгээг ямар журмаар үзүүлж байгаа бөгөөд уг хуулиар эдгээр компаниудад ямар бололцоог ий болгох, эсвэл ямар шаардлага, стандартууд тавигдах вэ?