#Тойрог1 мин унших
ХЭРЛЭН ГОЛ ДЭЭГҮҮРХ ШИНЭ ГҮҮР, АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Одоохон...
#Тойрог1 мин унших

Чойбалсан хотын төв хэсэгт Хэрлэн гол дээгүүр 217.0 метр урт төмөрбетон гүүр, 1.0 км хатуу хучилттай автозам барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэллээ.
Бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол өнөөдөр /2026.06.30/ болж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нутгийнхны хэлж заншсанаар хуучин модон гүүрний хажууд шинэ төмөр бетон гүүр, 1.0 км хатуу хучилттай автозам барих ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "ЗМЗ" компани гүйцэтгэж байна.
"ЗМЗ" компани нь автозам, гүүр барилгын олон жилийн туршлагатай мэргэшсэн компани бөгөөд Дорнод аймагт 10 дахь төмөрбетон гүүрийг барьж байгуулах гэж байгаагаа нээлтийн үеэр онцолж байв.