#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Өндөрхаан-Чойбалсан хот чиглэлийн 50,0км автозамыг шинэчлэх ажлын явцтай танилцлаа

Одоохон...
#Тойрог1 мин унших

Өндөрхаан-Чойбалсан хот чиглэлийн 50,0 км автозамыг шинэчлэх ажлын явцтай УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нар танилцлаа. Шинэчилж буй замын дагуу түр зам гаргах ажлыг энэ 6-р сард багтаан хийж дуусгах ба эвдрэлтэй асфальтан хучилтыг хуулж авах зэрэг ажлууд эхэлсэн.

УИХ-ын шийдвэрээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 59,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр өмнөд хөршийн Шандун лүчиао групп ХХК ажиллаж байна.
Тус компаний хувьд Монгол Улсад анх удаа хийх автозамын ажлаа чанартай хийх болно гэдгээ илэрхийллээ. Мөн өмнөх зам чанаргүй баригдсхн шалтгааныг замын барилгын ажилд шаардлагатай чулууг буруу сонгосон, суурийн ажлыг чанаргүй хийснээс болсон гэж дүгнээд кемп дээрээ барилгын материалын лаборатори тогтмол ажиллуулна гэлээ. Замын ажлын 66,0 хувийг энэ 2026 онд, үлдсэн ажлыг ирэх 2027 онд дуусгаж, ашиглалтад өгөх юм.
