#Тойрог1 мин унших
Дорнод аймгийн Дашбалбар суманд ажиллалаа

Дорнод аймгийн Дашбалбар суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс дараах санал хүсэлтийг уламжиллаа. Тодруулбал:
1. Улсын төсөв дээрээ их үрэлгэн байна.
2. Сумын эмнэлэгийн орон тоог цөөрүүлэх нөхцөл үүсэж улмаар хэвтэн эмчлүүлэх орны тоо ч буурахад хүрч байна.
3. Багийн Засаг даргын ажилладаг ХАӨМС програмын мэдээлэл, улсын бүртгэлийн газрын мэдээлэл зөрдөгөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг.
4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тухайн орон нутаг багт ямар ч мэдээлэлгүй олгогддог нь иргэдийн дунд үл ойлголцол үүсгэдэг.
5. Сургуулийн барилгыг шинээр барих зайлшгүй шаардлага байна. Гадуур хувцастайгаа хичээлд сууж байна.
6. Алсын төлөвлөгөөнд Ульхан-Хавиргын боомтыг холбосон замыг барьвал сайн.
7. Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг барих
8. Сумын эмнэлгийн үйлчлэх хүрээ, төсвийг бууруулж байгааг анхаарах
9. Зарим багшийн цалин буурсан тухай
10. Гадаадын банк орж ирснээр цалингийн болон малчны зээлийн хүү буурах эсэх зэрэг олон асуудлаар санал хэлж, асуулт асуулаа.

