#Тойрог2 мин унших
Дорнод аймгийн Эрээнцав, Чулуунхороот суманд ажиллаж байна

Одоохон...
#Тойрог2 мин унших

УИХ- гишүүд ажлаа тайлагнан явах хугацаанд иргэдээс олон санал шүүмж , дэвшилтэд санаа, тулгамдсан асуудал мөн урам зориг өгөн ажлын амжилт хүссэн халуун дотно яриа өрнөж байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолд: “...Чойбалсан аймгийн Дашбалбар сумын нутагт мал үржүүлэх ажил голлон эрхэлсэн Чулуунхороот гэдэг нэртэй сангийн аж ахуйг 1956 онд байгуулсугай” гэж зааснаар Дашбалбар сумын 4-р багийн Чулуунхороотын уурхайг татан буугдахад байшин барилгыг нь түшиглүүлэн САА-г байгуулсан байна. 1956 онд САА-н даргаар Б.Нядаа томилогдож, хүн эмнэлгийн салбар (их эмч нь Э.Энхээ), мал эмнэлгийн салбар (их эмч нь У.Лигаа), бага сургууль (захирал нь Ё.Дорж) байгуулагдаж, САА-н агротехникчээр Ц.Жигмид, зоотехникчээр Ө.Содном нар ажиллаж эхэлсэн байна. Чулуунхороотын САА хэмээн байгуулагдсан бөгөөд 1959 онд засаг захиргааны зохион байгуулалтаар сумыг шинээр байгуулж Чулуунхороот гэж нэрлэн, САА-г Эрээнцав гэж нэрлэхээр тогтжээ.
Чулуунхороот сумын иргэд дараах саналыг дэвшүүллээ:
1. Хугацаа нь элэгдэж дууссан сургууль, эмнэлгийн барилгыг шинээр барих тухай
2. Сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих шаардлагатай байгаа тухай
3. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд гадаадад эмчлүүлж байгаа иргэдийн нөхөн төлбөр дээр нөхөн төлбөрийг өгөхгүй байгаа тухай
4.Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллагсдын цалингийн асуудалд ялгавартай хандаж байгаад гомдолтой байгаа талаар
5.Улс даяар эрүүл мэндийн чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх
6. Залуучуудыг зөвхөн спорт бус бусад арга хэмжээгээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах
7. Галуут 2 багт гүүр барих
7.Онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд хамрагдсан ажиллагсдын томилолт, урамшууллыг өгөхгүй байгаа зэрэг асуудлаар саналаа хэлж, асуулт асуун, хариулт авлаа. Чулуунхороот сумын 70 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбоотойгоор сумын бүхий л байгууллага, иргэд санаачлагатай ажиллаж байна.