Үйл явдал1 мин унших

2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа

2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 2026 оны намрын ээлжит чуулганы бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа

Хуралдаанаар 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг баталлаа. Найман байнгын хороо, нэг дэд хорооноос ирүүлсэн нийт 25 хяналт шалгалтын арга хэмжээ батлагдсан бөгөөд тайлан, мэдээлэл хэлэлцэх, ерөнхий хяналтын сонсгол, нэр дэвшигчийн сонсгол, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ зэрэг хяналтын ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөв.

2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа

Мөн 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа. Уг тогтоолоор Монгол Улсын 2027 оны улсын төсөв, мөнгөний бодлогын талаар авах арга хэмжээний үндсэн чиглэл, түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа 80 хуулийн төсөл, 8 тогтоолын 29 төслийг намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр тогтлоо.

2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009