Үйл явдал1 мин унших
СЕХ-ны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөх үйл ажиллагааг зохион явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг, Н.Мягмар, Ц.Уртнасан нар өнөөдөр (2026.07.01) хуульд заасны дагуу тангараг өргөлөө.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан тангараг өргөх ёслолыг удирдан явуулж, Улсын Их Хурлаас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон гишүүдэд гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх төрийн чухал байгууллага болохыг онцлон тэмдэглэж, үйл ажиллагаандаа бие даасан, хараат бус байдлыг чанд хадгалж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөн ажиллах нь нэн чухал болохыг захилаа.




Шинээр томилогдсон гишүүд Үндсэн хуульдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл найдварыг өндөрт өргөн, хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна
