Үйл явдал1 мин унших
Үндэсний их баяр наадмын баярын хуралд оролцлоо

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Төв аймаг байгуулагдсаны 103 жил, МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УТГА ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙД зориулсан Үндэсний их баяр наадмын баярын хуралд оролцлоо.

Энэхүү баярын хурал нь түүхэн ой, үндэсний өв соёл, төрт ёсны уламжлал, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ их зохиолч #Дашдоржийн_Нацагдоржийн оюуны өв, эх оронч үзэл санааг хүндэтгэн алдаршуулсан онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тус баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий иргэд, албан хаагчдад төрийн болон салбарын шагнал, аймаг, орон нутгийн шагналыг гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэллээ.


Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сэтгүүлч Ц.Соёлмаа

