Үйл явдал1 мин унших

Монгол-Тажикистаны бизнес форумыг нээж үг хэллээ

Монгол-Тажикистаны бизнес форумыг нээж үг хэллээ

САЙД Ц.ИДЭРБАТ: МОНГОЛ-ТАЖИКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМЫН ХҮРЭЭНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧИЛГА, БИЗНЕСИЙН ШИНЭ ТҮНШЛЭЛҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

-ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ МОНГОЛ-ТАЖИКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ-

Монгол-Тажикистаны бизнес форум өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна. Форумыг нээж УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар үг хэлэв.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат форумыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилийн 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Тажикистаны анхдугаар бизнес форум нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх чухал эхлэл болсныг онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн энэхүү дугуй ширээний уулзалт нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Ц.Идэрбат онцоллоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009