Үйл явдал2 мин унших
Нийслэлийн боловсролын салбарын асуудлаар санал солилцов

Боловсролын хатуу дэд бүтэц болох Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, Багшийн хүрэлцээ, Сургалтын орчны тохижилт зэргийн хангамж Нийслэлд хангалттай хэмжээнд байна уу? Энэ талаар хийсэн судалгаа тооцоолол болон гарц гаргалгааны шийдлээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өнөөдөр /2026.08.03/ хотын шинэ дарга, удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.
Сургуулийн хүртээмж хангалтгүйгээс чанартай боловсрол эзэмших суралцагчийн эрх ноцтой зөрчигдөж байна.
Тодруулбал: нэг бүлэгт байх хүүхдийн тоо журмаараа 30-аас цөөн байх атал, нийслэлд 35-аас дээш хүүхэдтэй 84 сургуулийн 5993 бүлэгт 243,922 хүүхэд (71.3%) сурч байгааг нэн тэргүүнд хэвийн хэмжээнд оруулах шаардлагатай.
Үүний шийдэл болгож, 2025 онд бидний гаргасан Улсын хэмжээнд 108 сургууль, үүнээс нийслэлд 84 сургууль шинээр барих шаардлагатай гэсэн тооцоон дээр Сангийн яам, Боловсролын Яам, нийслэл хамтдаа санал нэгдэж, тэр дагуу 33 байршилд газар чөлөөлөлт хийсэн байгааг сануулж ярив. Улсын хэмжээнд тэрхүү 108-аас 22 сургууль нь одоогоор баригдаад байна.
Гэсэн хэдий ч Нийслэлд сурагчид нь биеийн тамирын зааланд 4 анги цуг орох, 00 хүрэлцээгүйгээс сургууль дээр бие засаж чадахгүйд байх, зарим сургууль орон сууцны дор зориулалтын бус анги танхим түрээслэн хичээллэж байна.
Дараагийн шийдэх асуудал бол Багшийн тоон болон чанарын хомсдолоос үүдэлтэй суралцагсадын эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал. Улаанбаатар хотод буй нийт 332 сургуулийн 80 хувь нь ямар нэг хэмжээнд багшийн хомсдолтой. Нийт 18901 багш байгаагаас 801 нь тэтгэвэртээ гарсан багш ажиллаж, 3000 багшийн дутагдалтай байна. Багшийн дутагдал боловсролын чанарт шууд нөлөөлнө. Цаашид шинэ сургуулиудыг барьснаар нийт 6600 багшийн дутагдал үүсэх тооцоо бий. Бид багш бэлтгэх бодлогодоо цогцоор өөрчилж,
- шилдэг төгсөгч төрөлхи сургуульдаа ирж багшилдаг
- үр дүнтэй ажилладаг багшид гадаадад магистерт сурах боломж олгох
- цалин урамшууллын системийг сайжруулах
- ипотекийн зээлд тэргүүн ээлжинд, тусгай квотоор хамруулах
- нийгмийн асуудлыг бодлогоор шийдэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа тооцооллын хамт танилцууллаа.
Мөн нийт 18901 багш байгаагаас 801 нь тэтгэвэртээ гарсан багш ажиллаж байна.
Багшийн дутагдал боловсролын чанартай шууд хамааралтай. Цаашид шаардлагатай сургуулиудыг барьснаар нийт 6696 багшийн дутагдалд хүрч буй юм. Бид багш бэлтгэх бодлогодоо цогцоор анхаарч,
багшийг ачааллыг бууруулах
цалин урамшууллын системийг сайжруулах
чадавхижуулах хөтөлбөрт хамруулах
нийгмийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Энэ бүхний эцэст сурагчид чанартай боловсрол эзэмшиж, улс орны ирээдүй засрах юм.



