Үйл явдал3 мин унших
Ж.Алдаржавхлан: Залуучуудын хөдөө орон нутагт ажиллаж амьдрах сэтгэл зүй, нөхцөлийг бий болгох чиглэлд дэлхийн улсуудтай хамтрах боломж нээгдэнэ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага хурлын 2 дахь өдөр.
Залуучуудын форумын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан мэдээлэл өгч байна.
Тэрбээр "НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцын хурлыг дэлхийн олон оронд ээлжлэн зохион байгуулдаг. Монгол Улс анх удаа зохион байгуулж байна.Энэ дотроо байгаль орчныг хамгаалах, ногоон бизнесийг дэмжих, цөлжилтийн эсрэг тэмцэлд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх,бэлчээрийн доройтлыг хамгаалахуйд залуучуудын оролцоог дэмжих зорилгоор дэлхийн хэмжээндөнөөдрийн форум болж байна. Би Намибын залуутай уулзлаа. Тэнд мөн л бэлчээрийн байдал доройтож байгаа тухай ярилаа.Тэгэхлээр дэлхий дахинд залуучуудыг яаж бэлчээрийн доройтлын эсрэг, цөлжилтийн эсрэг нэгтгэж оролцох вэ гэсэн тийм утгатай форум болж байгаа гэж ойлгож болно.
Монгол Улсад бий болж буй бэлчээрийн доройтол цөлжилтийн эсрэг томоохон хандивлагч орнуудаас хөрөнгө босгох, залуу малчдыг сургах, залуучуудыг хөдөө орон нутагт ажиллах, амьдрах сэтгэл зүй болоод нөхцөлийг бий болгох чиглэлээр бусад орнуудтай хамтарч ажиллах нь чухал. Энд дэлхийн он өнцөг булан бүрээс ирсэн 7 мянга орчим зочид, төлөөлөгчдөөс хамгийн залуу гишүүд нь өнөөдөр хуралд сууж байна. Хөдөө орон нутагт монгол залуучууд яаж амьдардаг вэ? Бэлчээр гэдэг ойлголт Африкийн хэдэн орон болоод Монголд л үлдчихсэн байгаа юм байна лээ. Бусад нь фермерийн МАА-д шилжсэн. Тийм учраас бэлчээрийг унаган төрхөөр нь хадгалахын тулд Монгол Улсын ЗГ ямар үйл ажиллагаа явуулах, цаашдаа бусад орнуудтай хэрхэн хамтрах чухал саналууд гарах болно оо.
Манай малчид залуус МАА-гаас холдоод байгаа гэдэг. Тийм. Олон улсад асуудал ямар байдаг юм бол? Дэлхийн бүх орнуудад залуучууд хот руу чиглэдэг. Залуу хүмүүс мэдээж шуугиантай, хөгжилтэй, дуу хууртай газар байхыг хүсэж байгаа шүү дээ. Залуу хүний байгалиасаа заяагддаг онцлог шүү дээ. Харин эдгээр залуучуудаа яаж хөдөө орон нутагт суурьшуулах уу гэдэг дэлхийн бүх орны асуудал болоод байна. 4 янзын чухал арга хэмжээг Монгол Улсын ЗГ хэрэгжүүлэхээр боллоо гэдгийг бид зарлалаа.
Жишээ нь хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучууд ногоон бизнес эрхлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулбал санхүүжилтийн асуудал дээр гаднын түншүүдтэй хамтарч хөрөнгө оруулах дэмжих чиглэлээр уриалга гаргаад байгаа. Энэ удаагийн COP-ын хамгийн бас чухал зүйл гэвэл Монгол Улс олон жилийн турш цөлжилтийн талаар ярьсаар ирсэн. Өнөөдөр өөрийн оронд зохион байгуулж байгаа учраас томоохон төслүүд дээр гаднын хандивлагч орнууд санхүүжилт хийх өгөх том боломж нээгдэнэ гэж би харж байгаа.
Өнөөдөр дөнгөж 2 дахь өдөр нь. Томоохон байгууллагуудын зүгээс Монгол Улсын төслүүд дээр бид нар дэмжье ээ гэдэг саналаа хэлнэ. Өнөөдөр манай улс дараах санаачилгыг гаргаж байна. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, бэлчээрийг хамгаалах чиглэлээр залуу хүмүүсийг яаж орон нутагт ажиллаж амьдрах вэ, анхаарах вэ гэдэг чиглэл, үүрэг санаачилгыг форум дээр танилцууллаа. Хэлэлцүүлэг хийгээд дэмжигдвэл хамтарч оролцоно оо л гэсэн үг" гэв.