Үйл явдал1 мин унших
COP17 Бага хурлын төлөөлөгчид "Нүүдэлчин" фестивальд зочиллоо

СОР 17
Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамЗочид төлөөлөгчид аймаг, нийслэлийн отгуудаар орж, олон угсаатны язгуур урлаг, зан үйл, гар урлал, идээ ундааны соёлтой танилцсан юм. Түүнчлэн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн “Nomadic Futures” хуралд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох малчдын уламжлалт мэдлэгийн талаар мэдээлэл солилцов.
Мөн фестивалийн нэгдсэн тоглолт, үндэсний бөх, сур, шагайн харваа, адуучны үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Энэ нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, соёлыг олон улсад таниулсан ач холбогдолтой үйл явдал болов.

