#Тойрог2 мин унших
Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122,4 км хатуу хучилттай авто замын барилгын ажилтай танилцлаа

Одоохон...
#Тойрог2 мин унших



Тус авто замын барилгын ажлыг 2022 онд 4 багц болгон эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын ажлын явц 83,8 хувьтай үргэлжилж байна.
-Багц-1: А0301 авто замаас Угтаалцайдам сумын Талын-Уул 1-р баг хүртэлх 32.1 км авто зам, холбооны шилэн кабель шилжүүлэх угсралтын ажил, цахилгааны шугам зөөх ажил, Зам барилгын ажлын явц 73%, Гүйцэтгэгч: “Туулын Гүүр Далай” ХХК, “Үри Констек” ХХК-ны түншлэл,
-Багц-2: Угтаалцайдам сумын Талын-Уул 1-р багаас Угтаалцайдам сумын төв хүртэлх 18.11 км авто зам, холбооны шилэн кабель шилжүүлэх угсралтын ажил, цахилгааны шугам зөөх ажил, Зам барилгын ажлын явц 95.6% Гүйцэтгэгч: “Ди Вай Кей Би” ХХК,
-Багц-3: Угтаалцайдам сумын төвөөс Цээл сумын төв хүртэлх 23.7 км авто зам, холбооны шилэн кабель шилжүүлэх угсралтын ажил, цахилгааны шугам зөөх ажил, Зам барилгын ажлын явц 87.9% Гүйцэтгэгч: “Билигт зам” ХХК,
-Багц-4: Угтаалцайдам сумын Талын-Уул 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,43 км авто зам, авто замын 38+982.5 км дэх 36.99 у/м гүүр, Заамар сумын төв доторх 2,01 авто зам холбооны шилэн кабель шилжүүлэх угсралтын ажил, цахилгааны шугам зөөх ажил, Зам барилгын ажлын явц 78.7% Гүйцэтгэгч: “Үйлсийн Зам” ХХК,
Олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь барилгын ажилд нөлөөлж байгаа хэдий ч батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа шуурхай, чанартай гүйцэтгэж 2026 оны 11 дүгээр сарын 01-ний дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.